Сүүлийн хэд хоног бүр гэрээсээ ч гаралгүй шар шувууны амьдралаар амьдрах шиг болжийно. Өглөөний зургаан цагт унтаад оройны зургаан цагт босч өглөөний цайгаа уугаад л мессенжер энэ тэрээ нээж байгаад л хай ... бай байгаад л телевизорын хуваарь харж байгаад л жаахан мэдээ энэ тэр түүж үзнэ. Тэгтэл нэгдүгээр төрөхийн асуудал телевиз бүрээр л гарч байхын (Б.Арго байсан бол яамайдаа). Улаанбаатар хот 600.000 хүн амтай байх үед зориулсан эмнэлэг бололтой. Соц нийгмийн үед Орос ах нар Монголд гэсэн ч юм уу яг стандартын шаардлаган хангасан эмнэлэг барьж өгөөгүй аж. Ер нь тэгээд яаж болоод байсийн байгаан. Нэг эх төрөхөд зардал нь хорь гаран мянган төгрөг болдог боловч эхээс зургаан мянган төгрөг авдаг л гэнэ.Төрж байгаа дөрвөн эх тутмын нэг нь бэлгийн замын халдварт өвчин эсвэл ямар нэг суурь өвчтэй байдаг тухай дурдагдаад өнгөрсөн. Өвчтэй эхээс өвчтэй хүүхэд төрнө. ЭМШИУИС-ийг төгсч байгаа оюутны тоо олон байгаа боловч амаржих газрын эмч , асрагч , сувилагч нарын тоо ерөөсөө өсөхгүй байгаа бөгөөд цалин хөлс бага, ажлын ачаалал их байдагтай холбоотой юм байх өө. Зургаан жилийн хугацаанд эрүүл мэндийн сайдаар дөрвөн хүн ажилласан. Батсэрээдэн гэсэн сайдыг эс тооцвол мэргэжлийн бусад нь мэргэжлийн бус хүмүүс. 

Одоогийн байдлаар гал унтраах арга хэмжээ аваад , 4р төрөхөө барихаар болж л байгаам шиг. Ер нь тэгээд охид бүсгүйчүүдэд хэлэхэд бар жилд мөнгөгүй бол жирэмсэн болж болохгүй , үргэлж бэлгэвч өөр бусад эм энэ тэр хэрэглэ!!! 

Уг нь бар жилийн бар сарын бар өдрийн бар цагт төрөх хүүд ч өндөр шалгуур тавьж байна даа. 

Наад зах нь 3000$ байхад Монголдооо эрүүл хүүхэд төрүүлчих гэж бодоод байгааш дээ



УИХ-ын гишүүд 76 тэрбумаасаа 14 тэрбумийг л өгөхөд дэлхийн стандартад нийцсэн амаржих газрыг барих бүрэн бололцоотой гэж байгаан. Хэрэв иргэдэд өгөх 70.000-ийнхаа  оронд дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн оношлогооны эмнэлэг байгуулах бүрэн бололцоотой. Мөн сургууль энэ тэр нэгтгэх гэж тэнэгтэхийнхээ оронд Оюутны иж бүрэн кампус байгуулах санхүүгийн боломж нь байна. Энэ гурван том бүтээн байгуулалтын оронд эрээний барааг л сонгох нь дээ 
  

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)