http://ooolhonoo.blog.gogo.mn/read/entry76053#comments
Энэ сэтгэгдлүүдийг унших гэж үнэхээр ядарлаа аа!
Ерөнхийдөө залхуу нөхөр л дөө, блогч бичигч гэхээс илүү уншигч гэвэл зохилтой. Тиймдээ ч нэгэн бичлэг уншаад төрсөн сэтгэгдлээ үлдээх гэсэн чинь их техт болчихоор нь блогтоо оруулчлаа!!!
Ерөнхийдөө хэлэх гэсэн санааг тань ойлгож байна. Zorigt8 гэсэн нэртэй блог бичигч бас энэ тухай ч юм уу , дээрхи бичлэгтэй төстэй бичлэг бичсэн байхад олон сэтгэгдэл үлдээсэн байсан. Үүнээс гадна агуулгын хувьд өөрийн чинь энэ бичлэгтэй төсөөтэй бичлэгүүдэд хэрхэн ханддаг вэ гэвэл , юу бичих нь бидний эрх гэсэн агуулгатай боловч хэлбэрийн хувьд өөр өөр сэтгэгдэлүүдийг үлдээдэг. Блогчидын хувьд өөрсдийн гэсэн бичигдээгүй дүрэмтэй. Бусдын нэр төрд шууд халдахгүй, бусдын бичлэгийг ашиглахаар бол эх сурвалжийг нь хавсаргадаг. Бичлэг болон сэтгэгдэлийг бичихдээ крилл үсэг ашиглана. Блог дээр юу бичих юуг эс бичих тухай ерөнхийдөө цензури байхгүй. Тиймээс хэн нэгэн нь ямар нэг бичлэгийн хувьд цензури тавих гээд эхэлбэл , тийм агуулгатай тааралдвал өөрсдийн төрөлхийн зөн совингоороо блогийн үнэт зүйлсээ хамгаалдаг юм шиг санагдсан.Хэн ч гэсэн өөрсдийн энэ орон зайгаа социалист дэглэмд харъяалуулахыг хүсэхгүй.
Блогийг дэлхий нийтэд 5 дахь засаглал гэж үздэг. Чиний бичиглэлийг ч ер нь юуг ч шүүхийг хүсэхгүй байна. Алдартай блогчидын нэр төрийг ашиглан бичсэн блогчид алдарших боломжтой байна гэдэгтэй санал нэг байна.Блогоо сурталчилах нэг арга. Тэглээ гээд үүнийг зогсоож чадахгүй. Ицмидэх буюу Монгол маягийн тэнэглэл гэсэн бичлэг байсан гэж бодий тэглээ гээд ицми гэсэн үгийг ашигласан, тиймээс шударга бус гэсэн ямар нэг ойлголт энд одоогийн байдлаар үйлчлэхгүй.
Ямар хэмжүүрээр блогчидыг алдартай блогчин гэж дүгнэх вэ?
Гого блогчидын хувьд хэнийг нь алдартай , хэрүүл ч , ... гэж ангилах вэ ?
Миний ойлгоод байгаагаар өөрийн түүх намтар ч бай, өдрийн тэмдэглэл ч бай, хүмүүсийн наад захын сонирхол дээр тулгуурласан ч бай, юу ч бичсэн хамаагүй өдөрт, долоо хоногт, сард дунджаар тэдий хэмжээний хүмүүс зочилих ба зочилсон хүмүүс нь google-ийн сурталчилгаан дээр нь дарсан тоогоор нь мөнгө авдаг блог бичигчдийг алдартай блогчид гэх юм. Харин Монголд , тэр тусмаа энд(Гого-д)?
24 сэтгэгдэл:
яаааг зөв. наад алдартай этэр гээд байгаа чинь үнэхээр манайд бол инээдтэй л сонсогдоно шүү дээ. тээд нэг иймэрдүү юм бичээд, бас бусдыг худлаа маазардаг, хэрэлддэг этэр гэж хальт доош нь хийхчээ аядаад /өөрөө бол лаг юм бичдэг ч гсн үг юм уу кк/ тэгснээ ингэж бичүүл гоя ч гэх шиг сонин сонин юм их ярих болжээ. одоо аягүй бол тэнд нь ороод элдэв юм бичүүл чи одоо юу вэ этэр гээд бариад идчихийм байгааз дээ.
хаха удахгүй гавъяат блогчин л битий шалгараасай хахахахахахахха чи гоя
Ицмигийн хэлснийг давтав.
Тэр золиг ч намайг бариад идцөөн ккк.
Би ээж нь байснаа эмээ нь болж дууссан шүү ихи ихи ихи год год год.
Алдартай блогчин болчихлоо гэж бодъё. Тэгээд яг юу хийх үү кккк.
Блогоос кайф авж л байвал болоо. Өөр бусдаар нь яахнуу згр
Би алдартай блогчин гэдэг үгийг ойдгүүен.......
за манайхан одоо болиоо Хэрэм минь тэрийг тэнд нь үлдээ хө ийм сайхан өдөр эхэлж бхад битгий өөрийгөө нэрэвтүүүүүүүүүлээээээээээ
Өө сайхан блогтоод л байж байхад болий ш д
Оранж
Би алдартай блогчин гэдэг үгийг ойдгүүен.......
me2
Алдартай биш олны танил блогчин. Өөрөө өөртөө кайфтай байвал л боллоо шдээ.
Ер нь энэ үзэгдлийг Ицмидэх гэж нэрлэвэл гоё юм байна. Тэр блогчин Ицмидэж байна лээ гээл хэхэ би ч гэсэн алдартай блогчин гэдгийг ойлгохгүй л байна.
Хохохо. Тэр блогийг ч бузарлаад хаячихсан байна лээ. Хөөрхий муу Хэрэм. Бас Янзага, Лофлоф юу юу болоод дууссан бэ сүүлдээ уншихаас залхуу хүрсэн шүү. Ойрд тийм их сээгий цуглуулсан хэрүүл үзээгүй юм билээ. гох гох гох.
Ер нь тээд блогийг алдартай болох гэж биш найз нөхөдтэй болох гэж л бичдэгь би. Одоо ч тээд олон сайхан найзтай боллоо доо. тосчин нтрэ гээд.... хохохо
Ицми: нэг хэвийн урсгалаар байгааад байвал нэг тиймэрхүү байж болох, олон ургалч үзэл санаа байгаа нь сайшаалтай . Хүн бүр зориллгоосоо хамаарч өөр өөр байх. Гэхдээ нэг хэлбэр , нэг зүйлд хамааруулах гэвэл утгагүй лдээ . Ер нь бол аль болох чөлөөтэй , өөрийнхөөрөө бай , гэхдээ бас хөндөх ёстой зүйл ёсгүй зүйл гэж бий гэдгийг бодох л хэрэгтэй
Авлига их өгвөл, МАХН болон АН-ыг ил далд байдлаар сурталчилбал ер нь гавьяат өгч магадгүй
Ер нь блогчдийг цэгцлэх , цензури тавих тухай хуулийн төсөл санаачиллаа гээд ярьж мэдэх л хүмүүс кккккк
Хэрцгий хэрэм: амьд л байна шдээ, ер нь бол хэрүүл маргаанд оролцогчдын аль илүү ухаантай нь л буруутай гэж сонссон кккккккк
Бороонд: хүн бүрийн зорилго адилгүй байх , зарим нь мэдрэмжийг авах, цаг нөхцөөх, мөнгө олох гээд л
Оранж : би ч гэсэн
Хико: Бусдад таалагдах гэж блог бичдэг хүмүүс, өөрөө өөртөө кайфтай блогчид гэж ангилж болох нь ээ , энэ хоёрын холимог ч байж болохын
Batsy: Хэрэв ийм үзэгдлийг тэгж нэрлий гэвэл санал энэ тэр хураах уу , гар энэ тэрээ өргөх үү ккккк , нэрлэгдэх үгүй нь цаг хугацааны л асуудал байх
Болдууш: Бузарлах гэсэн энэ үгийг чинь С1-ээр гардаг Монгол хэлний үг үсэг, найруулга зүйн алдааг ярьдаг МУИС-ийн багш уншсан бол нэгийг өгүүлж хоёрыг бодуулж гурвыг сануулах байсан байх
Хохохо тэр С1-ийн Буянтогтох багш чинь МУИС-ийн анги удирдсан багш маань байлаа гэж. Зүгээр намайг яах ч үгүй нтрэ....
нээрээ чиний нэр их таалагдаад байгаа шүү монди минь. Тэнгри буюу тэнгэр мөн биз дээ айн?
Монгол бичгийн "тэнгри" гэдэг нь таалагдаад байхаар нь гусцийн
Бэтси гэнүү хэн гэнүү. овоо юм байх гсн чинь юу юу гэнүү. зүгээр байгаа хүнийг зүгээр л байлгаарай. хэний ч хамаагүй нэрийг ашиглаад амныхаа зоргоор чалчиж болдог гэж боджийнуу чи
надад хэлсэн сээгийний хариуд: ккккккк
Магадгүй тэр гадаадад бдаг нэг ёсондоо блогоо өөрийн үндсэн ажилаа болгочихсон, тэрнээсээ санхүүгийн эх үүсвэрээ бий болгодог, блог нь дэлхийн нийтэд танигдчихсан хүмүүсийг алдартай блогчид гэж болох л юм. Харин манай Монголд бол алдартай блогчин гэж нэрлэхэд бас хэцүү шдээ.
Ицми буруу ойлгочихож хэн нэгэн алдартай блогчины нэрийг ашиглаж нэрд гарахыг хүсдэг хүмүүсийг тэгж нэрлэе гэсэн. Яагаад өөрийн чинь нэрийг сонгосон бэ гэхээр миний сонссоноор бол хамгийн анхны гого блоггер юм байна лээ. Дураараа нэрийг чинь ашигласан бол соорий
алдартай ч гэж дээ зүгээр хуучин блогчид юм биш үү дээ. яахав бөөнөөрөө уулздаг, удчихсан болохоор бие биенээ мэддэг болчихсон. Нэг нь бичлэг оруулахаар бусад нь бүгд мэдэж орж уншдаг гээл. Тэр өөлхнөө бас арай л.. Юунд тэгж бухимдана вэ
хэхэ алдартай блогчин болкоод блог хөтлөнө гэж юу ч байхав. бичхийг хүссэн юмаа бичиж байвал болоошдээ гэж бодохийн. би блогоо өөрийхөө найзыг л гэж боддышд. над шиг зожиг тэгээд гэрээс гардгүй өвөл зунжин ичдэг хүнд хань болж байгаан энэ блог байгамдаа хөөрхий гэж.
ner aldr ntr gj yruus bdjoogoogui bna oo hehe gehdee hun burl uur uurin zorilogtoi htulj bgaa bhteriig ni uguisgh ni utaggui tiim oo hehe