Эмэгтэй хүний үс урт ухаан богино

Нэг сайтын нэг хэлэлцүүлэгт эмэгтэй хүний үс урт ухаан богино тухай хэлэлцүүлэгт өргөсөн өөрийн бодрол хүслээ бичлэг болгон тавьлаа.

Найзуудаа үгэн дотор үг үхэр дотор гиваа гэдэгчлэн эмэгтэй хүний үс урт ухаан богино гэсэн зүйр үг хэдий үеэс гарч ирсэн нь сонирхолтой байна. Чингис хаанын үеэс дараа л гарч ирсэн үг бололтой. Хэрэв үгүй асан бол Есүй хатан , ухаант хэмээн түүхэнд тэмдэглэгдэх үү ? Манж ч юм уу Хятадууд л монголчуудыг хооронд нь хагалах гэж гэр бүлийг нь үймүүлэх гэж зохиомлоор бий болгосон үйлдлээс л энэ үг гарсан байхыг үгүйсгэхгүй. Монголчуудын юм бүхэн зөв байх алба үгүйг санахад илүүдэхгүй бол уу , оюундаа эрхэм уншигчид тунгаана уу ! Дээр үеийн Монголчууд ч гэсэн эрэгтэй эмэгтэй ялгалгүй урт үстэй байсан санагдах юм. Ямар мэтгэлцээн биш дээ , асуудлын цаад учир шалтгааныг нь харвал зүгээрсэн. Тиймээ эрчүүд өөрсдийгөө бид ухаантай. Эмэгтэйчүүдээс илүү том тархитай гээд л магтдаг хэдий ч яг энэ үедээ л тэд өөрсдийгөө тэнэг болчихдог оо анзаардаггүй. Өөрсдийгөө нобелийн шагнал авсан нийт хүмүүсийн 80 гаруй хувь нь эрэгтэйчүүд , эрдэмтэд , шинийг зохион бүтээгч нар , саран дээр анх буусан нь эрчүүд бид л гэдэг. Хэнээс төрчөөд хэн болчоо байгаагаа мартсан нь харамсалтай. Тэгээд ч эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёр бол ондоо бодгаль . Эрчүүд бид их сонин шүү , эмэгтэйчүүдэд эрчүүд шиг онгирох зүйлс зөндөө л байгаа атал эмэгтэйчүүд нөхрөөсөө илүү ухаан гаргаж эрчүүдийн хий хөөрөгдлийг нь бүтээл , ажил хэрэг болгодог нь гайхамшигтай. Ер нь хүчирхэг эрчүүдийн цаана ухаантай халамжтай сайхан эмэгтэй л байдаг. Эдгээр хүчирхэг эрчүүд ер нь эмэгтэй хүний үс урт оюун ухаан богино гэж ярьдаггүй. Би ганцаараа бол хэн билээ гэдгээ мэддэг. Харин амьдралын энэ үнэнийг мэддэггүй , мэдрээгүй эрчүүд л өөрсдөө юунд ч хүрээгүй байж хий омгорхдог. Жишээ татахад л , 1994 оны Эдийн засгийн Нобелийн шагналт Жон Нэш-ийн тухай бодъё ! Төгс оюун ухаан буюу Beautiful mind-ийг эргэн дурсвал , хэрэв Жон Нэш-ийг эхнэр нь орхиод явсан бол тэр өөрөө өөрийгөө өвчнөө ялан дийлэх байсан гэж үү ? 1994 онд Нобелийн шагнал авах байсан гэж үү ? 

Нөгөө талаас эх нь шийр алаг бол гүү нь хээр алаг гэдгийг санахад илүүдэхгүй. Би ээжийгээ үс урттай ухаан богино гэж хэзээ ч хэлж чадахгүй энэ үг бол жинхэнэ монгол зүйр цэцэн үг биш харь орноос дамжин орж ирсэн гадаадын түрэмгийлэгчдийн бодлогын л илрэл.
Үүнээс хойш түүнээс цааш энэ үгийг буюу зүйр үгийг оюун санаанаасаа авч хаях хэрэгтэй. Түүхийг , түүхийн алдааг засцгаая залруулцгаая !

10 сэтгэгдэл:

null
freedom writer (зочин)

tm shu...unen shd...hoho.teguul odo bas us n bogino emegteichud uhaantai bolj taarhu tmee ugui l bhgui yu...kk

chimeg (зочин)

eoe ene ug neeree unen utgaggui ugee tee.yadaj bhad bi urt usteig heleh uu.10 jild bhad angiin bandi bid 2 dandaa margana.tegeed l bi 1 ym helheer urt ustiin uhaan bogino naadah chini uhaan muutai hudlaa ntr geheer buur uur hureed delbereg shahdag bjuulee.ene t1 ugiig mgl helnii ugiin sangaas hasuul taarna.

itsme (зочин)

Манжийн үед гарч ирсэн гэдэгтэй чинь санал нэг байна. их зөв үнэн зүйл бичиж

tsoomo (зочин)

үнээн үнэн гарчиганд үлдээв

amanda (зочин)

Эрчүүд бид их сонин шүү , эмэгтэйчүүдэд эрчүүд шиг онгирох зүйлс зөндөө л байгаа атал эмэгтэйчүүд нөхрөөсөө илүү ухаан гаргаж эрчүүдийн хий хөөрөгдлийг нь бүтээл , ажил хэрэг болгодог нь гайхамшигтай. Нэг ч гэсэн ингэж ярьдаг эрхүн байгаа нь сайшаалтай.

Nanni

hehe huurhun iiin goooy iin ingelo, eregtei hunuus jin yer n barag l bugd oorsdiigoo emegteichuudees iluu gj boddiisht, yadjiital programist boloh emegtei huniig yah gj naad mergejilee songojoon emegtei hun chadkuu sht gj heleh n burrr mairrrr ih, unen durgui hurmeer hehe,

Hiko

нээрээ л тийм шд. Энэ цомоог ингээд ороод ирнэ гэж яг мэдсэн юм. хм....

Margaa_Mr.G

Нээрэн програмист ихэвчлэн эрэгтэй байдаг юм байнал лээ шүү..хэхэ. өөрийн зүгээс дүгнэж бичсэн чинь таалагдлаа ер нь бодууштай юм байна зөв ч талаас нь бичиж эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт байж л нэг цогц болж чадна тэрнээс биш чи тийм би тийм биш л байхгүй юу да бие биенийхээ дутууг нөхөж байдаг байх л даа.тэ.хэх миний л бодол шүү.

Зочин

Nanni: анхны програмист эмэгтэй бөгөөд Ada Lovelace гэдэг байсан. http://www.itech.mn/technews/others/132-ada-lovelace.html хаягаар ороод үзээрэй.

**Margaa_Mr.G**: Эрэгтэй эмэгтэй хүний биеийг хамт агуулсан хүчирхэг бурханы элч(W) байжээ. Нэг өдөр Зевс бурханд хов ирж, W энгийн иргэдийн дунд бурхадын нэр төрийг унагаж байна гэсэн. Зевс бурхан уурлаад W-г хуваагаад шидчихсэн нь эрэгтэй эмэгтэй хүмүүс бөгөөд биеийнхээ нөгөө хэсгийг хайдаг болсон гэсэн домог бий. Ингээл заяачихсан юм чинь ...

Nanni

ooooo thanks hehe ih sonirholtoi medee bn blogtoo hesgees n tavchiy taalagdav kkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)