Нэт-ээр тэнэж явсан чинь нэг доорхи шүлэгтэй тааралдлаа. 10н жилийн дурсамжууд бодогдоод , тэр үеийн хичээл ч харагдах шиг ...
Эквалентийн орчлонд төрөөд
Энэ хорвоод тэнэж явахдаа
Эгэлгүй даруу чамдаа би
Арифметикийн прогресс харах бүрд
Индукцийн гүйдэл гүйх шиг болдог
Дурлалт чамдаа би
Дууны хурдаар очиход
Гэнэдүүлж байгаад чи минь
Гэрлийн хурдаар зугтлаа
Хавтгай дээрх координатын цэг шиг
Харин би ганцаараа хоцорлоо
Тойргийн томъёоны үлдэгдэл шиг
Түмэн зүйлийн бодолд автлаа
Тэр удаа чи бид 2
Тэгш өнцөгтийн диоганаль шиг боллоо
Тэгтэл одоо харин
Тэнцэтгэл биш боллоо
Янаг хонгор чамдаа
Ярисаар хүрч очиход
Язгуур доорх 3 шиг
Яагаад ч чи гарч ирсэнгүй
Гэмгүй хөөрхий би чинь
Гээгдэх эгшиг шиг хоцорлоо
Азгүй муу би чинь
Асуултын тэмдэг шиг үлдлээ
Даанч хайртай болохоор
Дагавар шиг зүүгдээстэй
За больё гэтэл
Заримдаг эгшиг шиг зан гаргалаа
Эелдэг ааш нь хөдөлхөд
Эгшиг 7 шиг дотно
Тийн ялгалын дагавар шиг
Тэмүүлж яваад очиход
Дайвар үг шиг чи минь
Даанч тоох янзгүй
Ялдамхан зантай язгуур гэж бодлоо
Үргэлжийн дайвар нь болж
Үг бүтээх гэж оролдлоо
Эвгүй тэр минь тэгтэл
Идэвхгүй язгуур байлаа
Тийн ялгалийн дагавраар
Тэлж хувирдаггүй байжээ
2 сэтгэгдэл:
...
togsgoliin shvleg ni hoorhon yum bnaaaa